Saturday, March 26, 2011

Би 20 жилийн дараа

Би тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ. Өнгөрсөн шөнө нойр бараг л хүрсэнгүй. Удаан хүлээсэн тэр л цаг болход би догдлон сэрлээ.. Өнөөдөр бол миний арван нэгэн жилийн сүүлчийн хичээлийн шинэ жил. Хичээл орохоос хоёрхон долоо хоногийг өмнө Би тэмдэглэлийн дэвтэртээ “Би яаг нэг жилийн дараа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахаар орсон байх болно” гэж бичэж суусан.. Харин одоо Би тэр төсөөлж байсан тэр сургуульдаа орчихсон, хүссэн мэргэжилээрээ сурч байна...


Оюутан боллоо... Нэг л том хүн болцон юм шиг санагдаж байсан.. Хамгийн анхны удаа КТМС-д орхоор алхаж байлаа нэг л тийм сонин мэдрэмж төрж байсан.. Тэр үед КТМС-ын үүдний шат их олон санагдаж билээ.. Бусдын л адил хуваариа зохиож мэдэхгүй будилаад л , Хуваарь дээр нь дандаа Код, Лекц ,Сем гээд биччихсэн байсан болхоор ойлгох зүйл нэг ч байхгүй... Үнэндээ оюутаны 4,5 жил гэдэг хугацаа ямар хурдан өнгөрөх бол гэж бодтроо бодож , энэ богинхон хугацаанд олон зүйлийг сурч мэдэхийг хүсч байлаа... Мухаммед Боздаг “Сэтгэ амжилтанд хүр” .. Би энэ номоос үнхээр олон зүйлийг мэдэж авсан... Тэдгээр зүйлүүдийн нэг нь Мөрөөдөл... Одоо та Мөрөөдөл бол Таны бодит ирээдүйн чиглүүлэгч гэдэгийг ойлгох болно.. Яагаад гэхээр...

Хүн мөрөөдөж эхлэснээр л бүхний үндсийг тавьдаг. Та үргэлж мөрөөдөж байх хэрэгтэй. Зарим нэг хүмүүс зүгээр мөрөөдөж сууснаас бодитой зүйл хийх нь илүү дээр , ач холбогдолтой гэж үзэх байх...Гэхдээ Олон олон агуа хүмүүс мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцсэний үр дүнд л тийм өндөр амжилтанд хүрсэн байдаг.. Та хичнээн ихээр хүсч мөрөөднө төдий чинээ түүнрүүгээ тэмүүлэх болно...Тэр тэмүүлэл нь таны тууштай тэмцэхийн гол эрч хүч нь байх болно.. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд та мөрөөдлөө олон жижиг зорилго болгон хуваадаг... Хэрвээ та өөртөө Том зорилго тавьсан бол Том л мөрөөдөх хэрэгтэй юм .... Яагаад гэхээр Голын урсгал ширүүн байх тусам таныг цаад эрэг дээр гархад чинь төдий чинээ доошлуулна... Тиймээс таны мөрөөдөл тэр голын урсгалаас хэд хэд дахин их байж та хүссэн газар буюу <зорилгодоо> хүрч чадах юм....

Би одоо ч мөрөөдсөөр байна. Бүр бодитоор түүнийгээ төсөөлдөг... Өөрийн мэргэжилээ бүрэн төгс эзэмшчихсэн байгаагаар, намайг тойрон хүрээлэгч найз нөхөд эвсэг хамт олонтой байгаагаар , ажилынхаа хаалгаар орж ирэнгүүт л мэдрэх тэр сайхан уур амьсгалтайгаар би төсөөлдөг... Би 20 жилийн дараа 37 болсон байх болно... Хорин жил энэ бол их хугацаа , их ч зүйлүүдийг хийж бүтээж болох хугацаа юм....Хүмүүсийн ирээдүйдээ хийж бүтээж чадсан зүйлүүд нь өнгөрсөнд хүсч мөрөөдсөнийх нь үр дүн байдаг... Тэгвэл Миний хувьд арван жилд байхдаа хүссэн сургуулдаа хүссэн мэргэжлээрээ суралцахын хүссэж хичээж байсан тэр маань ч биелэлээ олсон харин одоо бол Би хорин жилийн дараахыг харж , мөрөөдөж бас суралцаж байна.. Тиймээс миний хорин жилийн дараах миний байдал нь одооны миний хүссэл мөрөөдлийн үр дүн байх болно.

No comments:

Post a Comment