Saturday, March 26, 2011

Бид хаашаа явж байгаа юм бол?

Бид хаашаа явж байгаа юм бол? Эхлээд миний толгойд ч бас яг таны бодож байгаа шиг бодол орж ирсэн. Аливаа зүйл эхлэлгүйгээр төгсдөггүйн адил хаашаа явж байгаа тухай тодорхойлохоос өмнө хаана байгаа вэ гэдгээ эргэцүүлэх ёстой. Монгол улсын хувьд хөгжлөөрөө дэлхийд дээгүүр байр эзэлдэг 2 улстай хөрш атал яагаад бид өнөө л нэг цэгтээ байгаад харин хөрш орнууд маань биднээс хэдэн зуун алхмаар түрүүлээд байгаан бол. Мэдээж хүн амын харьцаа, газар нутагын хэмжээ гэх мэт олон хүчин зүйл дурдаж болно л доо. Гэхдээ хамгийн гол нь эдгээр улс маань сайн мэргэжил боловсролд тулгуурлан хүн ардаа зөв чиглүүлж , чадварлаг манлайлж байгаа хэрэг юм. Тэд сайн манлйлагчидтай.

Үүнтэй адилаар Аугаа их Чингис хааны маань удирдах манлайлах чадвар дутагдаж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь Чингис хаан дахин төрж биднийг зөв замд оруулахыг зүгээр суун хүлээх тухай биш, харин ч эсрэгээр өөрөөсөө бүгдийг эхлэх тухай юм.
Хүн 2 би гээс тогтдог. Сэтгэл би, би би хэрэг дээрээ сэтгэл би, би би нэгдэж байж хүн гээч оюунлаг бүтээлийг илтгэдэг. Гагцхүү хүний дотоод зөрөлдөөн буюу сэтгэл би, би би зөрөлдөөнөөс аливаа зүйлд хандах хүний хандлага тодорхойлогддог.
Жнь: Галилей анх дэлхий нарыг тойрдог тухай өөрийн туршилтыг гаргачихаад тухайн үеийн шашны дарамтаас шалтгаалан өөрийхөө санааг ард түмний өмнө үгүйсгэж байжээ. Гэхдээ олон жилийн дараа тэрээр нас барахыхаа өмнө ‘Гэхдээ тойрдог л юмдаа’гэсэн гэдэг.
Яагаад манай манлайлагчид амжилтанд хүрэхгүй байгаагийн сонгодог жишээ энэ байна. Нэг үгээр хэлбэл тэдний дотоод зөрөлдөөн асар их, буюу гаднаа болоод л байгаа юм шиг гэвч үнэн хэрэгтээ тэд бүгд л сайн сайхан амьдрал, хангалуун байдал , хөгжил дэвшлийг мөрөөдөж хүсч байдаг.
Дэлхийн олон улсын хүрээнд манай улс яг л хөгжлийг тодорхойлох циклийн нэг хэсэгт шуудайнд хийгээд боочихсон үхрийн эвэр мэт. Тэднийг хэрхэн чөлөөлөгдөх аргыг хэлж өгөх , хэрхэн циклийн замыг туулахыг чиглүүлэх манлайлагч байхгүй.
Би хаашаа явж байгаа юм бол гэж хамгийн эхэнд бодогдож цаашлаад манай соёл иргэншлийн түүх үзэж байгаа оюутнууд хаашаа явж байгаа бас КТМС хаашаа явж байгаа болоод Монгол улс маань хаашаа явж байгаа бодлыг залгуулсан.
Хэдий өөр зүйлүүдийн талаар ярьж байгаа боловч эдгээрийн цаана нэг нийтлэг эрмэлзэл бий. Өөрөөр хэлбэл би ч , чи ч, бид ч бүгд зорилгоо хэрэгжүүлэх тэр зүг рүү явж байгаа. Тиймээ энгийн үгээр хэлэхэд бидний хүрэх газар ,явах чиг ийм тодорхой баймаар.
Харамсалтай нь тэр бүр тодорхой байх нь элбэг бус юм.
Гагцхүү бид түүнийгээ тодорхойлох ёстой. Гэхдээ зөв чигт явж сайхан амьдралыг бий болгоно гээд гадаад руу олноор явах ухамсар биш юм. Ёстой л нөгөө Монголд хүн болж төрсөнөөс Америкт нохой болж төрсөн нь хувь илүү хэмээх ухамсар одоогийн залуучуудад гүн суужээ. Бид энэ ухамсарыг арилгах, мөнхүү өөрийхөө бас улс орныхоо хөгжлийн чигийг тодорхойлоход зүгээр сууж сайхан цагийг ирнэ хэмээн итгэн хүлээн суух бус харин зөв замыг тодорхойлох луужинг бүтээх явдал юм. Монголчууд хөгжлийн төлөө өөдөө явах ёстой. Энэ нь Япон шиг хүмүүсээ гадаадад олноор сурга, эсвэл ямар нэг орны хөгжлийн туршлагыг давтах биш юм. Яг л аливаа зүйл 2 дахь удаагаа хэрэгжихдээ эерэг үр дүн үзүүлэх магадлал муу байдгийг бодон Шинэ гарцыг тодорхойлох явдал юм.

No comments:

Post a Comment