Би ном унших дуртай. Ном болгон уг номын зохиолчын ертөнцийг харах үзлийн тусгал байдаг гэж би боддог. Тимйдээ ч номноос авах, сурах, ойлгох зүйлс олон байдаг ч бас хаях зүйлс бишгүй л тохиолдно. Би ном бүрийг уншиж дууссаныхаа дараа өөртөө төрсөн сэтгэгдэл, ойлгож сурсан зүйлс юу байсан талаар тэмдэглэл хөтөлдөг юм лдаа. Гэхдээ би номнуудынхаа тэмдэглэлийг урьд нь хэнд ч харуулж байгаагүй. Бусадтай санаа бодлоо солилцож байх нь юу юунаас илүү чухал байдаг учираас энэ удаа өөрийн саяхан уншсан номны тэмдэглэлээ бичвэр болгоод бусдад дэлгэхээр шийдлээ.
Би ерөнхйдөө танин мэдэхүй, өгүүллэгийн номнууд сонирхдог байсан ч сүүлийн үед бизнесийн чиглэлийн ном унших болсон. Энэ удаа “Баян аав, ядуу аав” гэх ном барьж авлаа. Уг номыг боловсролын тогтолцоог эсэргүүцэгч, түүнд эрс шинэчлэлт хийх хэрэгтэй гэсэн бодолтой хүн бичсэн. Тэр бол Робэрт Т.Киоузаки юм. Тэрээр дэлхийн тэргүүн баячуудын нэг бөгөөд үл хөдлөх хөрөнгийн акул гэгддэг. Уг номонд хэрхэн мөнгө олох вэ гэдгийг нэг бүрчлэн тайлбарласан байх мэт боловч бизнесийн үйл ажиллагааг, удирдахуйн ухаан зэргийг маш зохиостой хэмжээгээр багтаасан мэт санагдсан.
Хүний амьдрал гэдэг хийж бүтээх амсаж мэдэх зүйлтэйгээ харьцуулбал их л богинохон хугацаа. Энэ хугацаанд та хүнээс дутхааргүй амьдарья, хүссэн зүйлээ худалдаад авчих чадалтай бэл бэнчинтэй хүн болъё, хэний ч өмнө нүүр улайхааргүй амьдарья тэрчлэн аав ээжийнхээ ачийг хариулая гэвэл юуны түрүүнд юу хийх ёстой вэ? Энд байгаа та бүхэн өмсөх хувцас, идэх хоолоор дутахгүй, өөрийн хүссэн сургуульдаа сурач байгаа тань жаргал мөн үү? Тиймээ мөн гэж хариулах байх. Гэтэл эцсийн эцэст шударгаар хэлэхэд хэн бүхний хүсэл бол мөнгө… хэрэв таны амьдрал мөнгөнөөс хараат биш болчих юм бол хүссэн, мөрөөдсөнөөрөө аз жаргалаа олж авч чадна гэсэн үг юм.
Сургууль хүүхдүүдийг бодит амьдралд сургаж чаддаг билүү? “сайн хичээ, онц сур, тэгвэл сайн ажилд орж, сайхан амьдрах болно” гэх сургаалыг бараг хүн бүр чихээ дүжиртэл сонсож өссөн гэхэд хилсдэхгүй. Гэтэл зөвхөн онц сурлаа гээд сайхан амьдардаг юм биш ээ. Энэ бол зөвхөн амьдралыг босгоход тус дэм болох зүйлсийн нэгээхэн хэсэг нь… Мөнгө яаж олох вэ, өөрийн бизнесээ хэрхэн эхлэх вэ гэсэн утга санааг уг номны хуудас бүр нь агуулж байлаа. Мөн цалингаас цалингийн хооронд өрөндөө дарагдан 7 хоногийн амралтын өдрүүдээ тэсэн ядан хүлээх амьдралын тухай хэсэг хүүрнэсэн байх юм. Ерөнхийдөө нэг ийм. Тиймээ авууштай зүйл олон байлаа. Мэдээж зохиолч өөрийн номыг борлуулах үүднээс хэрхэн мөнгө олох вэ гэдэг хүмүүсийн нүдийг улаан цагаанаар эргэлдүүлэх хүчирхэг асуултан дээр дөрөөлсөн мэт санагдлаа.
Үнэндээ амьдралд мөнгөнөөс чухал олон зүйл байна. Зөвхөн мөнгө яаж олох уу, яаж баяжих уу гэх хүсэлдээ хөтлөгдөн тэдгээр сайх сайхныг мэдрэлгүй он жилийг өнгөрөөж яваа хүн яг дэргэд чинь байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ялангуяа баян ядуугийн зөрүү асар их болоод байгаа монголын нөхцөлд бол уг байдал үнэхээр хурдацтай газар авч байх шиг санагддаг. Тиймээ, бид хөдөлвөл л мөнгө хэрэг болох нийгэмд амьдарч байна. Хүнээс дутуугүй, идэх уух, өмсөх зүүхээр л дутахгүй амьдарч байвал заавал тэгэж баяжих шаардлагатай юм гэж үү? Хүний хүсэл хэрэгцээ гэж хязгааргүй гэдгээр л энэ асуултанд хариулах байх. Гэхдээ бидэнд чинь бод сэтгэ зөв шийдвэр гарга гэж толгой заяасан шүү дээ. Энэ тухай хааяа ч гэсэн бодож байвал амьдралын мөн чанарыг арай өөр өнцгөөс харж болох юм.
Үнэндээ хэн ч манлайлагч, захиарагч, дарга болохыг дээрээс эд баялагыг хүснэ. Тэдгээрийн төлөө нойр хоолоо хасан суралцаж арай гэж төгсмөгцөө дахиад л ажлын төлөө улайран зүтгэдэг. Амьдрал хажуугаар чинь урсан өнгөрч, нэг л мэдэхэд эмээ өвөө болчихоод эргээд хартал таны нүдэнд юу харагдах бол?
No comments:
Post a Comment