Saturday, March 26, 2011

Сэтгэлээ сонсохуй…

Сайн байцгаана уу? Энэ бол миний сургамжит өгүүлэгийн булан. Та бүхэнд таалагдна гэдэгт итгэж байна аа.



Цоорхой хувин




Эрт урьдын цагт Энэтхэгийн нэгэн ус түгээгч хоёр хувинтай дамнуургаар ус зөөдөг байжээ. Харин хоёр хувингийн нэг нь цоорхой бөгөөд усных нь тал асгарчихаад хүрдэг байв. Энэ байдлаасаа цоорхой хувин ихэд ичиж, харин бүтэн хувин нь өөрөөрөө бахархдаг байв. Иймэрхүү байдлаараа бүтэн 2 жил үргэлжилж, эцэст нь цоорхой хувин тэсч чадалгүй:
-Эзэнтэн минь би өөрөөсөө ихэд ичиж байна. Мөн танаасаа уучлалт гуйхыг хүсч байна гэжээ.
-Яагаад? гэж усчин асуухад:
-Яагаад гэвэл би авч ирэх ёстой усныхаа дөнгөж талыг нь авчирдаг. Тэгээд та миний ийм байдлаас болж авах ёстой мөнгөө бүгдийг нь авч чаддаггүй шүү дээ гэхэд усчин хариуд нь:
-Чи буцах замдаа замын хажуу талын цэцгүүдийг хараарай гэв.
Цоорхой хувин буцахдаа замаа хартал үнэхээр сайхан цэцгүүд ургасан байлаа. Гэсэн хэдий ч хүрэх газраа ирэхэд бас л тал устай байсан тул усчнаас уучлалт гуйв. Тэгэхэд усчин цоорхой хувингаасаа: “Замын хажууд зөвхөн чиний талд л цэцгүүд ургасан харин нөгөө хувингийн талд цэцэг ургаагүй байгааг ажиглав уу?” гэж асуугаад:
-Үүний учир нь чамайг цоорхой болохоор замын хажуугаар цэцгийн үр суулгасан юм. Ус аваад буцах замдаа чи тэднийг усалж сайхан цэцгүүд ургуулсан. 2 жилийн турш би энэхүү цэцгүүдийг түүж эзнийхээ гэрт тавьдаг байсан. Хэрвээ энэ сайхан цэцгүүд байгаагүй бол түүний гэрт аз жаргал авчрахгүй байсан шүү дээ хэмээн өгүүлжээ.
Хайранд хадгалах хугацаа байхгүй…
 “та ямар талх хайж байна вэ?
”Дэлгүүрт орж ирээд 20 минут болллоо. Юм авахгүй мөртлөө бараануудыг нэг үзээд л нэг тавиад л байгаа залууг дэлгүүрийн эзэн тэвчиж тэвчиж байгаад асууж орхилоо. Тэгтэл тэр залуугийн хэлсэн үг:
“Хадгалах хугацааг нь харсан юм. Хадгалах хугацааг нь дууссан талх зарж байна уу гээд л…”
“Хэдэн талх нь хадгалах хугацаа нь өнөөдрийг хүртэл байгаа тул санаа зоволтгүй идэж болох талх байгаа.”
“Аан тиймүү”Ямар ч учир шалтгаангүй юм ярьж байгаа залууг сайтар хартал бохир заваан харагдлаа. Тэр залуугаас муухай үнэр гарч байсан боловч дэлгүүрийн эзэн түүнийг хөөсөнгүй. Цагийн зүү шөнийн 12 болтол тэр залуу нэг талх аваад лангуун дээр тавьлаа. Тэгээд цагийн зүү дөнгөж 12 өнгөрөнгүүт тэр үеийг хүлээж байсан мэт тэр талхыг аваад кассан дээр очингуутаа гэнэт гадагш гүйн зугтлаа. Гүйн гарсан залуу хүчгүй ч болсон юмуу шурган уналаа. Гэнэт гэнэт түүний мөрөн дээр нэг хүн гараа тавьлаа. Эргээд хартал нөгөө дэлгүүрийн эзэн байлаа. Айж сандарсан залуу нөгөө талхаа гарган өгөнгөө:
-Уучлаарай. Хэдэн өдөр юу ч идэж чадаагүй болохоор хулгайлсан юм. Энэ талх шөнийн 12 өнгөрсөн юм чинь хугацаа нь дууссан биз дээ гэлээ.Тэгтэл дэлгүүрийн эзэн халааснаасаа нэг сүү гарган өгөнгөө ийнхүү хэллээ.
“Залуу минь хайранд хадгалах хугацаа байдаггүй юм. Үүнийг талхтайгаа хамт уугаарай” гэлээ

Зурмал сарнайн үнэр

Маргааш багш нарын баярын єдєр. Бас Саран багшийнх нь тєрсєн єдєр. 5а ангийнхан багшдаа гучин гурван сарнай бэлэглэхээр болжээ. Тэд ангидаа гучин гурвуулаа билээ. Ингээд хичээлийн дараа хvvхдvvд ангийн даргадаа сарнай авах мєнгєє єгцгєєлєє.
Гэтэл Алимаагийн мєнгє нь алга. Бvх халаас, дэвтэр номынхоо завсар vзээд ч олсонгvй. Тэр єчигдєр гэртээ харингуутаа л ааваасаа хоёр мянган тєгрєг авч цvнхэндээ хийснээ, бас єнєєдєр автобусанд хэн нэг нь цvнх чинь онгойчихсон байна гэж хэлж байсныг тодхон санаж байлаа. Дэрэм “Ха ха, хи хи Алимаа сарнай авах мєнгєєрєє чихэр аваад ганцаараа идчихэж ” гэж шоолон инээхэд тэр тэсэлгvй уйлж орхилоо. Багшдаа сарнай бэлэглэж чадахгvй нь гэж харамссандаа бас Дэрэмд гомдсондоо тэр уйлжээ.
Алимаа харих замдаа “Багш намайг мундаг зураач болно гэдэг шvv дээ. Маш гоё сарнай зураад багшдаа бэлэглэе” гэж бодлоо. Харингуутаа л бурамтай чихрийн хайрцган дээрх ягаан сарнайг харж байгаад зурж гарлаа. Аав ээж хоёр нь бvр шєнє дєл болсон хойно иржээ. Миний охин унтаж байхгvй яагаа вэ гээд ээж нь тvvнийг vнсэхэд том алаг нvдэнд нь нулимс цийлэгнэж ирснээ єдрийн болсон явдлаа ярилаа. Аав нь “Миний охин ухаантай шvv. Харамсч суухын оронд ийм сайхан сарнай зурж суудаг” гээд охиноо vнслээ. “Та хоёрыг хvлээсээр байтал цэцгийн дэлгvvр хаачихлаа. Тэгээд ч би мундаг зурдаг юм чинь. Тиймээ ээжээ” гэж Алимаа баяр хєєртэй хэллээ. Тэр “Миний сарнай яг л амьд юм шиг гоё болох ёстой” гэж бодоод єнгє будгаа дахин дахин єєрчилж vнэхээр их хичээн зурж байлаа. Багш маань миний сарнайг аваад баярлан энгэртээ тэвэрч байна гэж бодоход тvvний харцанд аз жаргал гэрэлтэнэ. Аав нь зураач хvн болохоор охиндоо бас тусална.

Шєнє дунд єнгєртєл гэрэлтсээр байсан тэр л цонхны цаана Алимаа охины сэтгэлийн нэгэн сарнай, талархлын халуун vгс амилж байлаа.
Алимааг ангидаа орж ирэхэд багшийнх нь ширээн дээр сагс
дvvрэн ягаан сарнай тавиастай байлаа.Сарнайн vнэр анги дvvрэн анхилна. Багш нь хараахан орж ирээгvй. Багшийгаа орж ирэхэд сарнайгаа бэлэглэнэ гээд хvvхэд бvхэн баяр хєєртэй.
Хичээлийн хонх дуугарч Саран багш нь орж ирлээ. 5а ангийнхан багшийгаа алга ташин баяр хvргэж уттан аваад сагс дvvрэн сарнайгаа бэлэглэлээ. Багш нь сагс дvvрэн сарнайг энгэртээ тэвэрч инээмсэглэн vнэртэнэ. Тэгснээ сагстай сарнайгаа бvр халуун дотноор энхрийлэн тэврээд:
-Хvvхдvvдээ та нартаа багш нь маш их баярлалаа. Багш нь та нарынхаа хайр хvндэтгэл шингэсэн 33 сарнайг тэвэрч байна. Энэ 33 сарнайтай хамт та нарыгаа бас тэвэрч байна гэлээ. Гэтэл Дэрэм суудлаасаа:
-Багшаа наана чинь Алимаагийн сарнай байхгvй байгаа. Тэр єчигдєр сарнай авах мєнгєє гээчихсэн юм. Би бас тvvнийг шоолоод уйлуулчихсан гэж их л гэмшингvй хэллээ.

Тэгтэл Алимаа самбарын ємнє гарч ирээд “Миний сарнай энэ байна” гэлээ. Хvvхдvvд бvгд Алимаа руу харлаа. Тэр маш гоё сарнай зурснаа дэлгэн барьсан байв.
Тэгээд Алимаа “Багшаа би энэ сарнайг таны тєрсєн єдєрт зориулж зураад ард нь сэтгэлийн vгээ бичсэн юм” гэлээ. Багш нь сагстай сарнайгаа ширээн дээр тавиад тvvний сарнайг хоёр гардан тосч авлаа. Саран багш зурмал сарнайг удаан ажиглаж харснаа:
-Тиймээ энэ бол амьд сарнай. Яг л энэ сагсанд байгаа сарнайнууд шиг амьд юм байна гэлээ. Тэгтэл нэг нь :
-Багшаа амьд сарнай чинь vнэртэй байдаг шvv дээ гэлээ. Саран багш хариуд нь :
-Тиймээ хvvхдvvдээ амьд сарнай анхилуун сайхан vнэртэй байдаг. Алимаагийн сарнайнаас тэр сайхан vнэр анхилж байна. Би одоо та нарт vнэрийг нь уншиж єгье гээд зургаа эргvvллээ. Тэгээд ингэж уншлаа
-Би єдєр бvхэн сургууль руугаа яаран ирдэг. Яагаад гэвэл би багш таныхаа сайхан инээмсэглэхийг харах гэж намуухан дуу хоолойг тань сонсох гэж яардаг. Та бол биднийг бvгдийг нь их хайрладаг болохоор бид танд их олон сарнай бэлэглэе гэж шийдсэн юм.
Би найз нартаа маш их хайртай. Єчигдєр намайг сарнай авах мєнгєє гээчихээд уйлахад найз нар маань намайг аргадаж байсан. Сайхан сэтгэлтэй найз нартайгаа уулзах гэж хамтдаа тоглох гэж би сургууль руугаа их яардаг.

Би их мундаг зураач болоод багшдаа найз нартаа зориулж мянган сарнай зурна. Багш нь ийнхvv уншиж байхад ангид нам гvм байлаа. Гагцхvv зурмал сарнайн анхи¬луун vнэр болох сайхан сэтгэ¬лийн vгс л бvгдийн зvрх сэтгэл рvv намуухнаар тvгэх ажээ.

No comments:

Post a Comment